Kippari Holiday home
Долоо хоног бүрийн амралтын өдрүүдийг өнгөрөөх амралтын хаус
Газраа худалдан авч, барилгын талбайг бэлтгэсний дараа Таскинений гэр бүл Киппар дүнзэн хаусыг сонгож бариулжээ. Хаус хүртэлх замаа зассанаар хотын байрнаасаа 10 минут хүрэхгүй яваад амралтын хаус дээр ирдэг ба долоо хоногийн амралтын өдрүүд, зуныг бүхэлд нь эндээ өнгөрүүлдэг болжээ. 2011 онд барьж нүүн орсон ба хаусны хажуухандаа хаустай яг ижил загвараар саун ч бариулж амжжээ.
Хаусны загварыг үзэсгэлэнгээс олж харснаар төслийн эхний шат эхэлсэн ба 79 м2 Киппари хаус нь хоёр унтлагын өрөө, том гал тогоо, цэлгэр том цонх, өндөр тааз зэргүүд нь тэдний хүсэлд яг цав нийцсэн байжээ. Террасыг томруулан зуны цагт өнгөрөөх хэсгийг нэмжээ.
Анх харангуутаа Киппари нь бидний яг хүсэж байсан загвар гэдгийг олж мэдсэн юм. дотор төлөвлөлтийг багахан өөрчлөн дүнзийг илүү зузаан болгоод л эцсийн хувилбар маань бэлэн болсон юм.
Хаусныхаа хажууд зочид ирэхэд ашиглах, мөн өөрсдөө саун болгох жижиг Пойжу загварыг сонгон бариулсан ба энэ нь хаустай яг ижил загвартай боловч 25 м2, саун, угаалгын өрөөтэй хувилбар юм. Сауны барилгын террасыг мөн маш том болгож, саунаас гараад юм ууж суухад зориулан илүү тохилог болгожээ. .
Бид хаусандаа үнэхээр дуртай, өндөр тааз эрх чөлөөтэй, цэлгэр санагдуулдаг ба том цонх яг байгаль дунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн террас дээрээ цагийг өнгөрөөх бид маш дуртай.
- Барилгын төрөл: Амралтын хаус
- Сууцны талбай: 70 м2
- Өрөөний тоо: 2 унтлагын өрөө, гал тогоо/хоолох хэсэг/том өрөө хамтдаа
- Ханын хийц: дөрвөлжин дүнз, 182 мм
- Байршил: Финландын төв хэсэг