RR Residence
хотоос хол мөрөөдлийн хаус
Прага хотын хөл хөдөлгөөн, чимээ шуугианаас холдохыг хүссэн хосууд тайван, амгалан амьдрах орчин, сууц бариулахаар шийджээ. Тэдний нэн тэргүүн шаардлага ч эко, эрүүл, орчин үеийн шийдэл бүхий аюулгүй хаус байх ба эцэстээ хотоос холгүй ойн дунд газар сонгон Honka хаус бариулах шийдэлд хүрчээ.
Хаусаа модон дунд бариулахаар тогтож, нам гүн орчин, чимээгүй, нууцлаг хүээлэл, аюулгүй байдлыг чухалчилсан юм.
Эзэмшил газрынхаа яг төвд нь хаусаа байрлуулж, газрынхаа тал хэсгийг булаг, цөөрөм болгожээ. Хаус өөрөө Т хэлбэрийн дизайнтай ба гол орц нь гурван жигүүрийн уулзвар хэсэгт байрлана. жигүүр тус бүр ашиглах янз бүрийн зориулалттай, эхнийх нь техникийн өрөө, гараж, агуулах байх ба, хоёрдугаар хэсэгт унтлагын өрөө, хувцасны өрөө, угаалгын өрөө, цэвэрлэгээний өрөө, сүүлийн хэсэгт гал тогоо, хооллох өрөө, амрах өрөө, оффис байдаг ажээ.
- Барилгын төрөл: Амины сууц
- Архитектор: Monom (Төслийн ахлагч: Jan Bradáč, Michal Bernart, Igor Hobza, Team: Zuzana Macková, Jiří Ptáček, Juraj Biroš, Lena Ilová)
- Давхрын тоо: 1
- Сууцны талбай: 315 м2
- Дүнзний төрөл: Суулт өгдөггүй Honka Fusion FXL 204
- Баригдсан огноо: 2016
- Байршил: Kersko, Czech Republic
- Зургийг: Tuomas Harjumaaskola, Monom