Байгальд уусан амьдрахуй
Дээд зэргийн чанар, зөвхөн таньд зориулсан загвар, эрүүл амьдралын хэв маяг, аюулгүй орчин. Энэ бүхэн мөрөөдлийн хаусыг тань илэрхийлж байгаад эргэлзэх зүйл үгүй. Харагдах үзэмжээрээ төгс, гэр бүлийн тань хэрэгцээг бүрэн хангасан эрүүл, аюулгүй, хамгийн гол нь үеэс үед дамжин өвлөгдөх бат бөх хаусыг бид цогцлооно. Харилцагч бүрийн эрхэмлэн дээдлэх үнэ цэнийг улам өсгөх нь бидний зорилт.
Хүсэж, мөрөөддөг амьдралын хэв маягийг тань бий болгоход хажууд тань байхын төлөө тасралтгүй ажилласаар байна. Орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн зөвхөн таньд зориулсан гоёмсог загварууд бүхий эрүүл, байгальд ээлтэй, гайхамшигтай бат бөх, аюулгүй, урт настай хаусанд амьдрах боломжийг бид олгож байна.
Эрүүл, органик амьдралын хэв маяг
Финланд орон ой модоор баялаг бөгөөд шинээр ургаж, төлжих модны тоо, түүхий эд бэлтгэлд ашигласан хэмжээнээс жилээс жилд нэмэгдэж, ойн эзлэх хэмжээ улам нэмэгдэж иржээ. Бид Финландын гүн шигүү ойгоос бэлтгэсэн нөхөн сэргээгдэх түүхий эд болох дээд зэргийн чанартай цэвэр модоор хаусаа үйлдвэрлэдэг юм.
Жинхэнэ Honka дүнзэн хаусууд нь органик байгалийн материалаар бүтээгдсэн, дулаахан, тухтай байдаг ба бид хамгийн цэвэр агаарын чанарын үзүүлэлт, стресс бууруулах интерьер орчинг таньд амлаж байна. Тиймдээ ч бид тэрхүү орчин доторх аз жаргалтай амьдралыг цогцлооход тань хажууд тань байхын төлөө ажиллаж байна.
Бидний хувьд дүнзэн барилга хэмээх ойлголт нь аливаа байгалийн бус материал огт ашиглаагүй, эсвэл доторх агаар, чийгийг гадагшуулахгүй, агаар солилцоог хязгаарлах материал ашиглаагүй зөвхөн байгалийн хийц, материалд тулгуурласан байх ёстой. Honka дүнзэн хаусын угсралтад хуванцар, нийлэг материал ашигладаггүй ба хаус өөрөө чөлөөтэй амьсгалж байдаг амьд бүтээл юм. Хаусын дулаалга, хамгаалалтанд ч зөвхөн амьсгалдаг хийц, мод, байгалийн материалыг ашигладаг.
Зөвхөн таньд зориулсан загвар
Скандинавын үл хуучрах загвар, дээд зэргийн чанартай эрүүл, гоёмсог дүнзэн хаус. Уламжлалт, орчин үеийн ямар ч хэв маягийг сонгосон эсвэл зөвхөн өөртөө зориулсан тусгай загвараар бариулсан ч хараа булаам загварыг гаргаж өгч, шинэ амьдарлын хэв маяг, аз жаргалтай орчинг бүтээхэд тань туслана.
.
Honka –ийн бэлэн загваруудаас сонгож, тэдгээрийг өөрийн төсөв, өнөөгийн хэрэгцээндээ тулгуурлан өөрчилж болохын зэрэгцээ томосгох, өргөтгөх хувилбарыг ч сонгож болно.
Өөрийн зураг, загвараар ч захиалж болох ба бид хийц, шийдэл, технологийн талаас мэргэжлийн туслалцаа өгч хамтран ажилладаг.
Умардын уламжлал, үл нугарах чанар
Цул дүнзээр барилга барих уламжлал, түүний үүсэл, түүх хүмүүний иргэншил, амьдралын түүх эрт дээр үеэс эхлэлтэй. Зөв төлөвлөж, барьж угсарсан, түүнчлэн ус чийг, гадны нөхцлөөс зохистой хамгаалж ирсэн дүнзэн барилга зуу зуун жилийн настай болохыг бид мэднэ. Дэлхий даяар тархсан 85, 000 гаруй дүнзэн барилгыг үйлдвэрлэж, нийлүүлсэн асар их туршлага, байнгын судалгаа, шинжилгээний ачаар Honka нь ямар ч цаг агаар, уур амьсгалын нөхцөлд тохирох хамгийн шилдэг сууцыг нийлүүлэх технологийн бааз суурийг бий болгож чаджээ.
Дэлхий дээрх хамгийн анхны дүнзэн барилгын үйлдвэрлэгч, мод боловсруулах салбарын тэргүүлэгч Honka нь түүхий эдээс, эцсийн бүтээгдэхүүн хүртэл хамгийн дээд зэргийн чанараар Honka-ийн хатуу хяналтын дор дүнзэн хаусыг үйлдвэрлэж, нийлүүлж байна. Бид дэлхий дээрх хамгийн дулаахан, ус чийгэнд хамгийн тэсвэртэй, газар хөдлөлтөд хамгийн найдвартай сууцыг нийлүүлдэгээрээ үргэлж бахархаж байдаг юм.
Бүх Honka хаусууд Финландын ойгоос бэлтгэсэн нарсан түүхий эдийг Карстула дах үйлдвэртээ боловсруулж гаргадаг. PEFC гэрчилгээ нь Honka хаусны түүхий эдийг зөвхөн гэрчилгээт ойгоос бэлтгэсэн болохыг илэрхийлж байдаг ба бид хэзээ ч хамгаалалттай ой, бүсээс түүхий эд ашигладаггүй. Honka нь ISO 90004 чанарын баталгаатай ба үйлдвэрлэлийн процесс нь ISO 14001 байгаль орчны стандартыг бүрэн хангаж, баталгаажсан юм.