Өөрийн загвараар захиалах
Цорын ганц байх, өөрийн хэрэгцээнд тохирсон хаусны захиалга өдрөөс өдөрт улам эрэлттэй байна. Өөрийн амьдралын хэв маяг, гэр бүлийн хэрэгцээнд яг тав нийцүүлэн хаусаа захиалах хүмүүсийн тоо ч улам олширсоор. Зөвхөн таньд зориулсан загварыг төлөвлөх илүү хялбар боллоо.
Өөрийн амьдралын хэв маяг, хувь хүний зан ааш, сонголтуус хамааран хаусын загвар өөр өөр байдаг. Хувийн хаусаа барих нь амьдралд ганц тохиолдох шийдвэрч байж болох юм.
уламжлалт загвар, өөрийн загвар
Зарим нэг уламжлалт загвараар баригдсан Honka хаусуудыг харна уу. .
орчин үеийн стилээр өөрийн хүссэн загвараар захиалах
Орчин үеийн хэв маягийг оруулсан зарим Honka хаусны төлөөллүүд. Зураг дээр дарж, хаусыг хэрхэн бүтээсэн талаар сонирхоно уу.
Дүнзэн хаус тань жилийн аль ч улиралд тав тухтай, өдөр тутмын хэрэглээг дааж чадах бат бөх, үеэс үед дамжин өвлөгдөх үзэмж, чанарыг агуулсан байх ёстой. Иймд хаусын төлөвлөлтөө гаргахдаа өөрийн онцгой хэрэгцээ, шаардлагууд, амьдралын хэв маяг, өнөөгийн болон хэтийн төлөвлөгөө, боломжит өөрчлөлтүүдийг сайтар бодолцох нь зүйтэй. Хаусны тань эх дизайн, давхарын төлөвлөлт тань хэр зэрэг уян хатан байна, ирээдүйд өөрчлөлтүүдийг хийх боломжтой болно.
Honka хаусыг ирээдүйд өргөтгөж, томосгож болдог тул хэрэгцээг даган өөрчлөн, шинэчилж болох давуу талтай.
санаагаа буулгаж, түүнийг төлөвлөгөө болгох нь
Таны хаус баригдах байрлалыг үнэлж, гэр бүлийн тань хэрэгцээ, шаардлагуудыг сонсож мөрөөдлийн тань хаусын загварыг сонгох, шинээр загварчилах эхний алхам тавигдана. Хаус баригдах барилгын талбай, байршил, орчин, байгалийн зүг чиглэлээс эхэлнэ.
Төлөвлөлтийн эхний үе шатанд анхаарах зүйлс:
- Таны төсөв – төсөв бүрт тохирох хувилбарууд байж болно.
- Барилгын талбайн байршил, төрөл (тэгш налуу гэх мэт)
- Хугацаа, хуваарь
- Барилгын хэмжээ, зориулалт
- Гүйцэтгэлийн болон багцын сонголтууд
- Төслийн анхны гар зураг, загвар
Олон улсад тархан сууришсан дэлхийд алдартай дизайнерүүдийн баг ч хаусын тань загвар, дизайн, төлөвлөлт дээр зөвөлгөө өгч, угсралтын явцад ч таньтай хамт байх болно. Мөн техникийн тусламжууд, зөвлөмжийг цаг алдалгүй өгч мэдээлэх болно.
Эхний шатыг бүрэн дууссанаар бид 3D CAD технологийн тусламжтайгаар хаусны тань төвөлөлтийг гаргаж эхэлнэ. Honka-ийн тухайн оронд байрлах төлөөлөл ч мөрөөдлийн хаусыг тань цогцлоох төлөвлөгөө, хуваарийг гаргаж, хамтран ажиллах болно.
зөвхөн таньд зориулсан дүнзэн хаус
Хаусын төлөвлөлттэй танилцан эцсийн шийдвэрээ гаргаснаар захиалгаа эхлүүлэн барилгын ханын зураг, ажлын зураг болон бусад шаардлагатай техникийн баримт бичгүүдийг боловсруулж эхэлнэ. Эцэст нь угсралтын гарын авлаг, заавар зөвлөмжийг барилгын мужаануудад өгч, хаусыг атнь хурдан шуурхай, алдаа мадаггүй угсрах боломжийг хангана.
Honka-ийн мэрэгшсэн, олон жилийн туршлагатай гүйцэтгэлийн баг ч барилгын ажлын эхний үе шатаас нүүж орох хүртлэх бүх төрийн үйлчилгээг үзүүлэх боломжтой.
Мөрөөдлийн хаусаа барьж эхлэхэд тухайн орны Honka -ийн төлөөлөлтэй холбогдоно уу
Гэртээ орох болгонд шинэчлэгдэх тэрхүү мэдрэмжийг өөр хаанаас олж авахгүй байсан. Бидэнд амар амгалан, аз жаргал мэдрэгддэг.


